ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

“Мангут” ХХК-ны харьяа “Мойлтын Тохой” сувилал нь 2003 онд эмчилгээний дараах нөхөн сэргээх эмчилгээний зориулалтаар анх байгуулагдсан бөгөөд нэг ээлжиндээ 250 хүн хүлээн авах хүчин чадалтай, хотын утаа, чимээ шуугианаас хол, экологийн цэвэр орчинд байрладаг байгалийн хүчин зүйлд түшиглэсэн, уламжлалт болон сэргээн засах эмчилгээтэй сувилал юм.

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ

“Мойлтын Тохой” сувилал нь сувилалын үйл ажиллагаа явуулах Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд 2012, 2015, 2018, 2021 онуудад эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, эмнэлгийн тусламж үйлчилгээний технологи чанарын шаардлага хангасныг Эрүүл мэндийн яамнаас МАГАДЛАН ИТГЭМЖИЛСЭН.

БАГТААМЖ ХҮЧИН ЧАДАЛ

Тус сувилал нь УБ хотоос 40 км-ийн зайд Тэрэлжийн хөндийн Хан хэнтийн дархан цаазат газар, Туул голын хөвөөнд байрладаг бөгөөд цаг агаарын ямар ч нөхцөлд тохилог дулаан бүрэн тохижуулсан өвлийн байр, зуны люкс байр, дүнзэн байртай бөгөөд амрагчдын тав тух аюулгүй амрах орчинг бүрдүүлсэн. Манай сувилал өвлийн улиралд нэг ээлжинд 170 хүн, зуны улиралд 250 хүн хүлээн авах хүчин чадалтай.