Гүүний саам
saam
 
Гүүний саам
 
Манай сувилал гүүний саам эмчилгээг жил бүрийн 06 сарын 20-ноос 09 сарын 1-н хүртэлх хугацаанд хийдэг.
 
“Мойлтын тохой” гүүний саамны амралт сувилалд амрагчид гүүний саамыг сувилалаас 20 метрээс холгүй байрлах зэлэн дээрээс шинэхэн саамыг халуунаар нь өдөрт 5 удаа уух боломжтой. 
Тус сувилал нь найдвартай гэрээт айлуудаас саамыг нийлүүлдэг бөгөөд хүртээмж, саамын ариун байдалд байнга хяналт тавьдаг.
Та сувилалын эмчийн өгсөн зааврын дагуу саамыг уух бөгөөд, таны биенд гарч байгаа өөрчлөлтийг хянах болно.
 
Гүүний саам эмчилгээний ач холбогдол
Гүүний шинэхэн саам нь бусад малын сүүг бодвол шингэц сайтай бөгөөд саамны уураг альбумин нь хүний элэгний болон цусны уургийн нийлэгжилтэнд эерэг нөлөө үзүүлдэг. Гүүний сааманд байдаг өндөр шимтэй, бага молекултэй уураг бодисууд, орот хүчил, фермент, амин дэм, эрдэс бодис, бусад элемент нь элэгний эсийг мөн судасны ханан дахь эмгэгийг анагааж, шохойжилтоос сэргийлэх, зүрхний шигдээсээр өвчлөх магадлалыг багасгаж, цусны даралтыг хэвийн болгох зэрэг зүрх судасны өвчнүүдэд сайн нөлөө үзүүлдэг.

Гүүний саам найрлагандаа уураг, тос, нүүр ус /лактоз, амин хүчлүүд, макро-микро элементүүд, амин дэмүүд, эсгэгүүд/ агуулдаг учир байгалиас заяагдсан зохистой харьцаа бүхий хүний биед эмчилгээний нөлөө үзүүлэхүйц биологийн идэвхт хүнсний нэмэлт бүтээгдэхүүн юм.

Биед уураг /альбумин/ нөхөх, амин дэм, эрдэс сэлбэх учир архаг өвчнүүд, хоол боловсруулах эрхтэний эмгэгүүдийн үед өргөн хэрэглэж байна. Ялангуяа элэгний архаг өвчний үед түгээмэл хэрэглэх нь илүү ач холбогдолтой билээ. Саамыг 10-21 хоног уувал тохиромжтой. 100 мл саам 53 ккал илчлэг өгдөг.

Цусан дахь холестериныг бууруулах, элэгний эсийн ханыг бэхжүүлэх, хордлого тайлах, дархлааг дэмжих үйлчилгээ нь судлагдаж, олон оронд сонирхон гүнзгийрүүлэн судалж, эмнэлгийн практикт хэрэглэх болов.
Саам эхийн сүүтэй ойролцоо найрлагатай, шингэн, зохимж сайтай тул хүүхдийн тэжээлд улам өргөн хэрэглэж байна /сульдаа, биеийн эсэргүүцэл доройтсон, харшлын өвчин, арьсны өвчин/. Ялангуяа сульдаатай, хоол боловсруулах эрхтний ажиллагаа, биеийн эсэргүүцэл муу, арьсны өвчтэй хүүхдүүдэд сайн нөлөөтэй.
Ер нь орчин үед гүүний саамыг

- Өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх
- Өвчнийг анагаах ба
- Гоо сайхны гэсэн 3 зорилгоор хэрэглэх болсон.

Гүүний саам нь шим бодисоор баялаг, шингэц сайн, гэдэс цэвэрлэх үйлчилгээтэй учир арьсыг залуужуулж, зүс царайг шингэрүүлдэг.

Та бүхэн манай сувилалд гүүний саамыг халуунаар нь шууд зэлэн дээр уух ба өдөрт 5 удаа ууна.
Гүүний саамын бусад сүүнээс онцлог:
•    Альбумин агуулдаг
•    Сүүний бөмбөлгийн хэмжээ үнээний сүүнийхээс 3 дахин бага
•    Ус 89% агуулдаг
•    Амархан шимэгддэг
Таван хошуу малын сүүнээс эхийн сүүтэй хамгийн ойрхон найрлагатай нь саам юм. Сааманд хүний биед хэрэгтэй 200 гаруй төрлийн амин чухал бодим байдаг байна.

Тослог: Саам нь бусад малын сүүнээс хамгийн бага тослогтой боловч үнээний сүүтэй харьцуулахад биед зайлшгүй шаардлагатай тосны хүчлийн хэмжээ хоёр дахийн их, бөмбөлөг нь гурав дахин бага байдаг байна. Тийм болохоор шингэц сайтай бөгөөд үл орлуулах тосны хүчил нь зүрх судасны үйл ажиллагааг сайжруулж эс эсэд чухал нөлөөтэй ажээ.
Нүүрс ус: Саамны найрлагын ихэнх хэсэг нь сүүхий чихэр гэнэ. Энэ нь кальци, магни,  фосфорын шимэгдэлтийг сайжруулдаг. Ингэснээр биеийн ясан дахь кальцийн хэмжээг нэмэгдүүлдэг байна. Мөн хүүхдийн өсөлт хөгжилт болон яс сийрэгжих, хүний өөхийг задлахад тустай . Ер нь саамыг элэгний эмчилгээнд хэрэглэдгийн учир нь түүний найрлаганд ордог өндөр шимтэй бодисууд элэгний эд эсийг сэргээдэгт оршино. Мөн сүүний чихэр тархины үйл ажиллагаанд нэн сайн нөлөө үзүүлдэг бөгөөд “тархины түлш” хэмээгддэг билээ.

Уураг: Сааманд чөлөөт амин хүчлийн хэмжээ маш өндөр байдаг нь судалгаагаар тогтоогджээ. Мөн харшил өгөх чанартай уураг бусад малын сүүнээс хоёр дахин бага болохоор хүний биед ямар нэг харшил өгөхгүй.
Дархлалыг сэргээх, хавдрыг үхжүүлэх, мөхөөх хүчин зүйлүүд саамны уурагт агуулагддаг болохоор эмчилгээний өндөр ач холбогдолтой билээ.

Амин дэм: Сааманд А, В1, В2, В12, С, Д, Е амин дэмүүд агуулагддаг байна. Ялангуяа бие махбодод нэн чухал хэрэгцээтэй С витамин үнээний сүүнийхээс 14 дахин их байдаг байна. Сааман дахь тосны хүчил нь гоо сайхны дээд зэргийн бүтээгдэхүүн гэсэн үг. Гэдэс дотор, ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулдаг бөгөөд энэ нь хүн эрүүл байхын гол нөхцөл нь болж өгдөг. Тиймээс арьс зөөлөрч, уян хатан өнгөлөг сайхан болно.
Гүүний саам эмчилгээний заалт:
•    Элэгний архаг өвчнүүд:
А. Вирусын шалтгаант элэгний архаг үрэвслийн идэвхжил багатай үе
Б. Хордлогын шалтгаант элэгний архаг үрэвслийн архины, химийн ба эмийн
•    Элэгний архаг үрэвсэл циррозд шилжих үе
•    Элэгний хатуурлын ээнэгшлийн үе
•    Порфири өвчин
•    Цөсний гэрийн чулуугүй архаг үрэвсэл
•    Цөсний гэрийн ба сувгийн үйл ажиллагааны гаждал
•    Хоол боловсруулах замын зарим архаг үрэвсэлтэй хавсарсан цөсний гэрийн архаг үрэвсэл
•    Ходоодны архаг үрэвсэл B хэлбэр
•    Ходоод, дээд гэдэсний шархлаа
•    Бүдүүн гэдэсний архаг /шархлаат/ үрэвсэл
•    Бөөрний архаг өвчин
•    Улаан хоолойн сөргөөт үрэвсэл
•    Сүрьеэ
•    Судас хатуурах өвчин
•    Мэдрэл сульдал
•    Гэдэсний бичил орчны өөрчлөлт
•    Харшлын өвчнүүд
•    Хими ба туяа эмчилгээний дараа
Хориглох өвчнүүд:
•    Элэгний болон бусад хавдрын хожуу үе
•    Элэгний хатуурлын ээнэгшил алдагдсан хэлбэр
•    Цөсний гэрийн ба сувгийн чулуутай үрэвсэл /0,6 мм-ээс дээш/
•    Чихрийн шижин
•    Ходоодны архаг үрэвсэл А хэлбэр
•    Төрөлхийн сүүний энзим боловсруулах дутмагшилтай тохиолдол
•    Ясны хугарал
•    Ревматизмын сэдрэлийн идэвхжилт өндөртэй үед
Цээрлэлт:
•    Зөөвөрлөн, ердийн температурт удаан байлгах
•    Рашаантай хамт хэрэглэх
•    Архи, пиво уух, хэт хурц хоол, халуун ногоо
•    Антибиотик болон хуурай эмүүдтэй хамт хэрэглэхгүй
Саам уух нь:
•    Мөнгөн
•    Шилэн
•    Зэсэн
•    Шаазан аяганд хэрэглэвэл зохино.
 
Өдрүүд Цаг мл   Цаг  мл   Цаг  мл Цаг  мл Цаг  мл   Илчлэг к.кал кДж
Эхний өдөр
9.00-50мл 11.00-50мл 13.00-50мл 15.00-50мл 17.00-50мл 134,75 561,6
2 дахь өдөр
9.00-100мл 11.00-100мл 13.00-100мл 15.00-100мл 17.00-100мл 369.5 1123.8
3 дахь өдөр 9.00-150мл 11.00-150мл 13.00-150мл 15.00-150мл 17.00-150мл 404.25 1685.5
4-21 дахь өдөр 9.00-200мл 11.00-200мл 13.00-200мл 15.00-200мл 17.00-200мл 646.8 2697.1
 
Эхний өдөр өглөө, өдөр, орой тус бүр 50 мл-ээр ууна. Хоёр дахь өдөр нь 100 мл, гурав дахь өдөр 150 мл гэхчилэн нэмэгдүүлж байгаад 200 мл-ээр эмчилгээгээ дуустал энэ хэмжээгээр уувал илүү үр дүнтэй.
Дөрөв дэх өдрөөс 200 мл буюу дунд шаазангаар нэгийг (цаашид энэ тунгаар ууна) хоол, ундны өмнө өдөр бүр 3-5 удаа 14-21 хоног зэлэн дээр нь уувал тохиромжтой. Саамыг хоол идэхээс өмнө 30 минутын өмнө, хооллосноос хойш нэг цаг 30 минутын дараа уух хэрэгтэй.
Гүйлгэх шинж нэгээс дээш хоног илэрвэл уух саамны хэмжээг багасгах буюу зогсоох хэрэгтэй. Учир нь хүний бие махбодод нэн шаардлагатай тэжээллэг бодисууд шимэгдэлгүй гадагшлах тул бие сульдана. Тиймээс алдагдсан эрч хүчээ нөхөхөд их хугацаа шаардагддаг учраас зогсоох шаардлагатай байдаг. Саамыг ходоод гэдэсний үйл ажиллагаатай дасгах зорилгоор эхэлж багаар уух ёстой.
Гүүний саам юуны учир элгэнд ээлтэй байдаг вэ?
Элэгний эсүүд үрэвслийн үед гэмтэх тал бий. Үнэхээр элэгний үйл ажиллагааг сэргээж, хордлогыг тайлж, амин хүчил, витамин, шимт бодисыг биед хүргэдэг. Гүүний сүү нь элэгний эсийн гадаргуу гэмтэхээс сэргийлдэг. Ингэснээр элэгний эсгийн үйл ажиллагааг тэтгэж буй хэрэг. Мөн магни, кали, кальци, натри агуулдаг учир цөс хөөх үйлчилгээг үзүүлдэг. Гүүний сааманд бүх төрлийн амин дэмүүд зохистой харьцаагаар бүрдсэн байдаг.

жилийн 4 улиралд хийгдэх эмчилгээ үйлчилгээ

Зуны нэмэлт эмчилгээ үйлчилгээ