Халуун элсэн шарлага
19955913 2388868098004318 8095773289739392370 o
 
Манай сувилалын Халуун элсэн шарлага нь бөөр, үе мөчний архаг өвчтэй хүмүүст наран шарлага хэлбэрээр хийгддэг. Гадна орчиноос тусгаарласан, нарны тусгал шууд тусах зориулалт бүхий байранд эмчийн зааврын дагуу наранд халсан элсэнд биеийг булах маягаар бөөрний цусны эргэлтийг сайжруулах курс эмчилгээ хийгддэг.
 
Бөөр, үе мөчний элсэн шарлага: Нарны илчээр халсан маш нарийн ширхэг бүхий элс нь нарны энергийг өөртөө шингээсэн байдаг учраас хүний бөөр, нуруу, үе мөч, бөөр, давсагны үйл ажиллагааг дэмжин амрааж хаван хөөх сайн үйлчилгээтэй байдаг.
 
Элсэн шарлагад орох өвчний заалт:

•    Бөөрний аяганцарын үрэвслийн тогтонги хэлбэр
•    Бөөрний сувганцарын үрэвслийн намданги хэлбэр
•    Үе мөчний ба нурууны ёзоорын үрэвсэл
•    Бөөрний үрэвсэлээс тогтсон хаванг туухад
•    Тэжээлийн доройтолтой, сульдаатай хүүхдэд
•    Архаг бөөрний түүдгэнцрийн өвчний далд хэлбэр (бөөрний үйл ажиллагаа хадгалагдсан эсвэл бага зэрэг буурсан, сийвэнгийн креатинин 154 ммоль/л-ээс ихгүй)
•    Архаг бөөрний түүдгэнцрийн өвчний даралт ихдэх хэлбэр (170-110 мм МУБ-аас ихгүй)
•    Архаг бөөрний түүдгэнцрийн өвчний хавагнах хэлбэр (илэрхий протеинемигүй, шээсний уураг протеинури 3 г/л-ээс ихгүй)
•    Архаг гломерулонефритийн холимог хэлбэр (180/100 МУБ-аас ихгүй, ретинопатигүй)
•    Цочмог бөөрний түүдгэнцрийн үрэвслээр өвчилснөөс хойш 6 сарын дараа

Эмчилгээний хориглох заалт

•    Бөөрний цочмог өвчнүүд
•    Бөөрний архаг үрэвслүүдийн сэдрэлтэй, идээт үрэвслээр хүндэрсэн үе
•    Артерийн даралт /180/100-аас их/-тай бүх хэлбэрийн архаг нефритүүд
•    Бөөрний дутагдлын 3, 4-р үе
•    Шээс бэлгийн замын хурц халдварт өвчин
•    Зүрхнийдутагдал
•    Зүрхний шигдээс
•    Бөөр устсан эсвэл идээлсэн /пионефроз
•    Бөөрний чулуутай өвчтөн
•    Хоруу явцтай артерийн даралт ихдэх өвчин
•    Амьсгалын дутагдалтай уушгины зарим эмгэг
•    Архинд донтох өвчин
•    Сэтгэцийн эмгэг өвчин
•    Хорт хавдрууд
•    Цусны өвчнүүд
•    Мэс заслын дараах өвчин
•    Сүреэгийн идэвхтэй хэлбэр
•    Ямар нэг эрхтэний бэтэг
•    Арьсны эмгэгтэй хүмүүс
•    Жирэмсэн эмэгтэйчүүд
 
 

жилийн 4 улиралд хийгдэх эмчилгээ үйлчилгээ

Зуны нэмэлт эмчилгээ үйлчилгээ