Хүчилтөрөгчийн коктейль
736457550896fa0cbig
 
Хүчилтөрөгчийн коктейль
 
Бид та бүхэнд хүчилтөрөгчийн коктейлээр үйлчилж байна.
Хүний биеийн бүх эд эрхтэний хэвийн ажиллахад шаардагдах хүчилтөрөгчийн хэмжээ хүрээлэн буй орчинд 21% -иас багагүй байх ёстой.
Утаан дундах хотын цэвэр агаарын архаг дутагдал агаарын бохирдол, утаа тортог, экологийн нөхцөл муу орчинд цэвэр хүчилтөрөгчийн хэмжээ 10-12% -иас ихгүй болж эрс багасдаг байна.

Энэхүү шалтгаанаар хүчилтөрөгчийн дутагдал буюу гипокси бий болдог байна.
Бид хүчилтөрөгчийн архаг дутагдалд бүр дасчихсан бөгөөд үүнийгээ бараг анзаардаггүй. Бидний бие тавгүйрхэх үед үүнийг өөр зүйлтэй холбож боддог. Ядаргаа, мэдрэг байдал, нойр алдагдал, сэтгэл санааны хямрал, өвчлөмтгий байдал, бодисын солилцооны алдагдал, дархлаа сулрах явдал нь хүчилтөрөгчийн дутагдал буюу гипокситэй холбоотой болох нь судалгаагаар тогтоогдсон байна.

Ялангуяа суугаа ажилтай, хөдөлгөөн багатай амьдралын хэв маягтай, цэвэр агаарт маш бага хугацаагаар байдаг харьцангуй эрүүл хүмүүст  тохиолдох магадлалтай байдаг байна.
Хүчилтөрөгчийн коктейлийн үйлчлэл нь цэвэр хүчилтөрөгчийн энерги эд эсэд нэвтэрч биологийн процессын энергид шилжиж, эмийн мембраны нэвчимтгий байдлыг сайжруулж, исэлдэн-нөхөн сэргэх үйл явцыг эрчимжүүлснээр хүний биеийн үйл ажиллагаа боломж, чадавхийг дээшлүүлж, хамгаалах тогтолцоог идэвхжүүлдэг.
 
Хүчилтөрөгчийн дутагдлыг Хүчилтөрөгчийн коктейлээр нөхөх

Хүчилтөрөгчийн коктейль нь төрөл бүрийн жимсний шүүсэнд цэвэр хүчилтөрөгч (ойролцоогоор 20-30 гр) шингээсэн хөөс юм.
Хүчилтөрөгчийн коктейлийг 1960 –аад онд анх зохиосон бөгөөд одоог хүртэл эмнэлэг сувилалын газарт тусгай багаж, тоног төхөөрөмжөөр бэлтгэн, өргөнөөр хэрэглэж ирсэн билээ.

Коктейлэнд агуулагдсан хүчилтөрөгч цусанд түргэн шингэж, амьсгал, хоол боловсруулах, зүрх-судасны тогтолцоонд сайнаар нөлөөлдөг..
Хүчилтөрөгчийн коктейль нь бие махбодыг хүчилтөрөгчөөр хангаж, хүний эрхтэн тогтолцоог хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлдэг.
 
Хүчилтөрөгчийн коктейл нь
 
Зүрх судасны үйл ажиллагаа, хоол боловсруулах замын шүүрлийн, ферментийн үйл ажиллагаа, бодисын солилцоог сайжруулна.
Биеийн ерөнхий байдлыг дээшлүүлнэ.
Ядаргааг тайлна.
Ажлын чадварыг нэмэгдүүлнэ.
Исэлдэн – нөхөн сэргэх үйл явцыг хурдасгана.
Цөсний ялгаралтыг идэвхжүүлнэ.
Эсийн энергийн баланс алдагдлыг сэргээнэ.
Гэмтэл, булчингийн өвчин, дасгал сургуулилт хийсний дараах архаг ядаргааны үеийн ажлын чадварыг нөхөн сэргээнэ.
Цусны судасны ханын үхжил болон өөрчлөлтийг зогсооно.
Нойрыг хэвийн болгож, тогтмолжуулна.
Биед хуримтлагдсан хорт бодисыг биеээс гадагшлуулах үйлчлэлтэй.
 
Заалт
 
Хүчилтөрөгчийн коктейлийг дараах өвчнүүдийн үед эмчилгээний зорилгоор хэрэглэнэ:
•    Зүрх судасны системийн өвчнүүд
Зүрхний цус хомсрох өвчин, судас хатуурах өвчин, даралт ихсэх болон багасах өвчин
•    Элэг болон цөсний замын өвчнүүд
Элэгний архаг үрэвсэл, цөсний хүүдийн үрэвсэлт өвчин, элэгний цирроз
•    Хоол боловсруулах замын өвчнүүд
Шархлаа, шүүрэл ихэссэн болон багассан ходоодны үрэвсэл, бүдүүн гэдэсний архаг үрэвсэл, чихрийн шижин, таргалалт
•    Мэдрэлийн ядаргаа, Мэдрэлийн тогтолцооны хямрал, Мэдрэл-сэтгэцийн өвчин
•    Уушигны эмгэг
•    Цус багадах өвчин
•    Оюуны болон биеийн хүчний ачааллын үед
•    Арьсны өвчин
•    Жирэмсний хордлого
 
Хүчилтөрөгчийн коктейлийг хэрэглэх заавар :
 
Хүчилтөрөгчийн коктейлийг хуурай аяганд хийж, халбагаар яаралгүй 5-10 мин турш ууна. Хүчилтөрөгчийн коктейлийг хоол идсэний дараа доод тал нь 1,5 цагийн дараа уух ба уусны дараа 40-60 мин огт юм идэхгүй. 
500 мл хүчилтөрөгчийн коктейльд 300 куб. см хүчилтөрөгч агуулагддаг байна.
 
Хүчилтөрөгчийн коктейлийн ач холбогдол:
 
•    Биеийн эсэргүүцлийг сайжруулах, вирусын болон халдварт өвчнүүдэд тэсвэртэй болгох 
•    Дархлалын тогтолцоог идэвхжүүлэх
•    Ажиллах чадварыг дээшлүүлэх, хүний оюуны болон биеийн хүчний боломжийг нэмэгдүүлэх
•    Тархины үйл ажиллагааг идэвхжүүлэх
•    Ядаргааг тайлах
•    Наснаасаа эрт хөгшрөх явдалаас сэргийлэх
•    Өөхийг багасгах

жилийн 4 улиралд хийгдэх эмчилгээ үйлчилгээ

Зуны нэмэлт эмчилгээ үйлчилгээ