Бидний тухай
“Мойлтын Тохой” амралт, сувилал
 
Ерөнхий мэдээлэл
 
“Мангут” ХХК-ны харьяа “Мойлтын Тохой” сувилал нь 2003 онд эмчилгээний дараах нөхөн сэргээх эмчилгээний зориулалтаар анх байгуулагдсан бөгөөд нэг ээлжиндээ 250 хүн хүлээн авах хүчин чадалтай, хотын утаа, чимээ шуугианаас хол, экологийн цэвэр орчинд байрладаг эмгүй эмчилгээний сувилал юм.
 
Тусгай зөвшөөрөл, Магадлан итгэмжлэл
 
“Мойлтын Тохой” сувилал нь сувилалын үйл ажиллагаа явуулах Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд 2012, 2015, 2018 онуудад эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, эмнэлгийн тусламж үйлчилгээний технологи чанарын шаардлага хангасныг Эрүүл мэндийн яамнаас МАГАДЛАН ИТГЭМЖИЛСЭН.
 
 
Амрагч, сувилуулагчид
 
“Мойлтын Тохой” сувилал нь бүх насны амрагчдыг хүлээн авч нэг ээлж нь 7-10 хоног амрах бөгөөд мөн та дуртай хугацаагаараа амарч болохоос гадна манайх өдрийн амрагчдыг хүлээн авна.
 
Багтаамж, хүчин чадал
 
Тус сувилал нь УБ хотоос 40 км-ийн зайд Тэрэлжийн хөндийн Хан хэнтийн дархан цаазат газар, Туул голын хөвөөнд байрладаг бөгөөд цаг агаарын ямар ч нөхцөлд тохилог дулаан бүрэн тохижуулсан өвлийн байшин, гараж, дүнзэн байртай бөгөөд амрагчдын тав тух аюулгүй амрах орчинг бүрдүүлсэн.
Манай сувилал өвлийн улиралд нэг ээлжинд 170 хүн, зуны улиралд 250 хүн хүлээн авах хүчин чадалтай.
 
Үйл ажиллагаа явуулах үе
 
Сувилал нь жилийн 4 улирал тасралтгүй ажилладаг бөгөөд амрагчдыг өвөл тохилог дулаан 3 давхар өвлийн байранд хүлээн авч зундаа нэмэлтээр дүнзэн байшин, гэрт хүлээн авч бүрэн хүчин чадлаар ажилладаг.
 
Хөнгөлөлт
 
Манай сувилал нь Эрүүл мэндийн даатгалтай иргэд болон Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг ба ахмад настнууд  дүүргийнхээ Халамжийн хэлтэсээс ахмадын эрхийн бичигээ авч ирэн хөнгөлөлт эдлэх боломжтой.
 
Өвлийн эмчилгээний төлбөрт багтах үйлчилгээ:
 
Байр 
Өдрийн 4 хоол /8.30, 12.30, 16.00, 18.30/
Уламжлалт эмчилгээ /бүх төрлийн бариа засал, бумба, зүү, төөнүүр/
Сэргээн засах эмчилгээ /халуун парафин, шарлага, булчин суллах аппаратууд /
Хүүхдийн эмчилгээ
Хүчилтөрөгчийн коктейль
 
Зуны нэмэлт үйлчилгээ
 
Гүүний саам
Халуун элсэн шарлага
Хөдөлгөөн засал
Хүүхдийн багц эмчилгээ
 
Чөлөөт цаг
 
Сувилуулагчдын чөлөөт цагийг зөв боловсон үр бүтээлтэй өнгөрүүлэхэд зориулж төрөл бүрийн тоглоом, хэрэгслэлүүд тухайлбал ширээний теннис, сагсан бөмбөгийн талбай, элсэн волейбол, диско бүжиг, хүүхдийн тоглоомын өрөө, караоке, телевизтэй. Мөн та гэр бүл үр хүүхэдтэйгээ цэвэр агаарт чаргаар гулган, уулаар алхаж амралт чөлөөт цагаа үр бүтээлтэй, хөгжилтэй өнгөрөөх бүрэн боломжтой.

“Мойлтын тохой” амралт сувилал нь амрагч та бүхнийг гэр бүл, ажлын хамт олон, болон найз нөхөдтэйгээ байгалийн сайханд, цэвэр тохилог орчинд алжаал ядаргаагаа тайлж, амарч сувилуулахыг урьж байна!
 
 

holboo barih copy