Эмчилгээ үйлчилгээ
ariunbileg1
 
Эмчилгээ
Мэргэжлийн өндөр ур чадвартай эмч, сувилагч нар та бүхний эрүүл мэндийг хянаж, алжаал ядаргаагаа тайлан, биеэ тэнхрүүлж сайхан амрахад тань чин сэтгэлээсээ үйлчлэх болно.
--- Жилийн туршид хийгдэх эмчилгээ ---
Уламжлалт эмчилгээ
• Бүтэн биеийн цэгэн бариа
• Хэсгийн бариа /Хүзүү толгойн, нурууны, үе мөчдийн/
• Бумба эмчилгээ /Зэсэн, шилэн, соруулдаг/
• Төөнүүр эмчилгээ
• Зүү засал
Сэргээн засах эмчилгээ
• Халуун парафин
• Электрофорез
• Улаан туяаны шарлага
• УВЧ
• Татлага
• Искра
• Лазер 
• Электросон
• УФО шарлага
Хүчилтөрөгчийн коктейль
--- Зуны улиралд нэмэлтээр хийгдэх эмчилгээ --- /06 сарын 20-ноос 09 сарын 01-нийг хүртэл хугацаанд/
Гүүний саам
Бөөр, үе мөчний халуун элсэн шарлага
 
Хөдөлгөөн засал
Эмчлэх өвчнүүд
Сувилал нь дараах өвчнүүдийг эмчлэхэд чиглэгдэнэ:
• Элэгний архаг үрэвсэлт өвчнүүд
• Бөөрний архаг үрэвсэлт өвчнүүд
• Үе мөчний архаг үрэвсэлт өвчнүүд
• Зүрх судасны сисмемийн өвчнүүд
• Хоол боловсруулах замын өвчнүүд
• Арьсны өвчнүүд
• Харшил
• Цусны эргэлтийн системийн өвчнүүд
• Мэдрэл сульдал
• Амьсгалын замын өвчнүүд
• Сульдаа
• Нойргүйдэл
• Ядаргаа
• Хүзүү болон нурууны шохойжилт
• Бодисын солилцооны алдагдал
Мөн та ямар нэг архаг өвчингүй боловч биеийн ерөнхий эрүүл мэнд, дархлаагаа сайжруулах, алжаал ядаргаагаа тайлах зорилгоор амарч сувилуулах боломжтой.

Сувилал нь амрагчдын хоол хүнсэнд анхаарч ажилладаг бөгөөд Мэргэжлийн өндөр ур чадвартай тогооч нар та бүхэнд олон нэр төрлийн амт чанар бүхий хоолоор үйлчилж байна.
Амрагч, сувилуулах хугацаа
“Мойлтын Тохой” сувилал нь бүх насны амрагчдыг хүлээн авч нэг ээлж нь 7-10 хоног амрах бөгөөд мөн та дуртай хугацаагаараа амарч болно.
 
 

жилийн 4 улиралд хийгдэх эмчилгээ үйлчилгээ

Зуны нэмэлт эмчилгээ үйлчилгээ