Зуны хийн дасгал

Хий бясалгалын дасгал

Та бүхэн манай амралт сувилалд байгалийн нөхцөлд хийн дасгал хийж алжаал ядаргаагаа тайлах боломжтой. Энэхүү дасгал нь ялангуяа ажлын ачаалал ихтэй, суугаа ажил эрхэлдэг, хүзүү болон нурууны шохойжилттой хүмүүст илүү тохиромжтой.

Дорно дахины дасгал хөдөлгөөнөөс зөөлөн хий бясалгалын дасгал нь хүний биеийн хийн энерги хүчийг нэмэгдүүлэх, хэвийн хэмжээнд байлгах, биеийн хасах нэмэх цэнэгийг тэнцүүлэх, хий цусыг тэгшлэх, биенээс хортой хийг гадагшлуулах үйлдэлтэй.

Хэдэн мянган жилийн өмнөөс хүмүүс ажил амьдралынхаа явцад
• Өвчнөөс сэргийлэх
• Өтлөлтийг удаашруулах
• Ядарч сульдсан биеэ тэнхрүүлэх
• Алжаалаа тайлж биеэ амраах зорилгоор үүсгэсэн түүхтэй

Хий бясалгалын дасгал нь

• Хий бясалгалын дасгал нь мэдрэлийн үйл ажиллагаанд шууд зохицуулалт хийж бүх биеийн мэдрэлийг жолоодон амьсгалаар дамжуулан илүүдэл хийг гадагш гарган цэвэр агаараар хангаснаар дотоод далд хүчийг их хэмжээгээр нэмэгдүүлнэ.
• Хүний биеийн мэдрэлийн үйл ажиллагааг сэргээж, биеийн үйл ажиллагааг сайжруулж, оюун сэтгэн бодох чадавхи өндөр болно.
• Бүх биеийн цусны судлыг өргөсгөн зүрх, тархи, бөөрний цусан хангамжийг нэмэгдүүлэн, даралтыг хэвийн байлгана.
• Хүнийг бухимдал шаналал, уур уцаараас зайлуулан, хийморь сэргэн сэтгэл санааг тайван, баяр баясгалантай болгоно.
• Амьдралдаа сэтгэл хангалуун хандана.
• Нүүр царай өнгөлөг сайхан болж, наснаасаа залуу харагдаж чадна.

Хий бясалгалын ач холбогдол

• Хийн дасгал нь өвчнөөс сэргийлэн, биеийг чийрэг, өвчнийг эмчлэн эрүүлжлүүлэх ач холбогдолтой.
• Хүний үе мөч, таван цул, зургаан сав эрхтэнд шууд нөлөөлөн тэдгээрийн үйл ажиллагааг зохицуулж харилцан үйлчлэл үзүүлснээр бие махбодод бүх талын нөлөө үзүүлдэг.
• Гэдэс, арьс булчингийн хүчилтөрөгчийн болон цусан хангамжийг сайжруулан халуун илч, шим тэжээлийг арьс маханд хүргэнэ.

Хийн дасгал

Хийн тухай ойлголт

Хүний биеийн гурван махбодийн нэг болох хөнгөн, ширүүн голлосон махбодийг хий гэнэ. Хийн хэвийн байдал нь хүний амьдрах зүйн ажиллагаанд хөдлөх ба ялгах үйлдэл үзүүлдэг. Хий тэнцвэрээ алдвал гэм болдог байна.
Хий энерги нь хүний бодол санаа болон эрүүл мэндэд нөлөөлж , биеийн эд эсийг холбон няггруулж задрахаас хамгаалж дотоод эрхтэн системийг байранд нь тогтоон барьдаг бөгөөд хийн хуч сулархад эрхтнүүд сулран байрлалаа алдсанаас үйл ажиллагаа нь алдагдан өвчин үүсдэг байна.

Хийн ач холбогдол

Хүний энерги хүчийг нэмэгдүүлэх ойлгоцтой болсоноор бие өвчин эмгэгээс сэргийлэн хамгаалж , хоол тэжээлээ зөв зохицуулж, байгалтай зөв харьцаж, нар, ус, агаараар бие чийрэгжүүлж, өөртөө тохирсон дасгал хөдөлгөөнөөр хичээллэн явахад насандаа тохирсон чадал чалхтай, эрүүл чийрэг урт насалж хийн энерги хүчээ алдахгүй явна.
Дорно дахины дасгал хөдөлгөөнөөс зөөлөн хий бясалгалын дасгал нь хүний биеийн хийн энерги хүчийг нэмэгдүүлэх , хэвийн хэмжээнд байлгах , биеийн хасах нэмэх цэнэгийг тэнцүүлэх , хий цусыг тэгшлэх, биенээс хортой хийг гадагшлуулах үйлдэлтэй.

Хийн дасгал нь хүний биеийг эрүүл чийрэг , залуужуулах бөгөөд бүх биеийг хөдөлгөөнд оруулахаас гадна үе мөчийг илүү их хөдөлгөдгөөрөө онцлог. Хүн хамгийн түрүүнд хөл нуруугаараа өтөлдөг . Энэ дасгал нь өтлөлтийг зогсоож эрт өтлөхөөс урьдчилан сэргийлж эрүүл чийрэг залуу сайхнаар нь урт наслуулдаг . Ялангуяа дунд ахмад насны хүмүүсийн биеийг улам эрүүл чийрэг болгох, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл урт наслуулахад чиглэгдсэн. Бүх насны хүмүүс дасгалыг хийж болно. Дасгал хийж байгаа хүн нь цог хийморьтой баяр баясгалантай байх нь хамгийн эрхэм чухал.
Дасгалуудын хөдөлгөөнийг сурахад хялбар, үргэлжлэх хугацаа богинотой.

Өөртөө тохирсон нэг дасгалыг сонгон хийж болхоос гадна хэрэв өвчтэй бол өвчиндөө тохирсон нэг дасгалаар хичээллэх боломжтой.

Хийн дасгалыг хийж байга хүмүүс нь найман зарчмыг баримтлан хийх нь чухал гэж үздэг .
1. Хүнийг хүндэлж сайн үйлийг бүтээх.
2. Сайхан сэтгэлээр хүнд туслах.
3. Хүнд хэрэгтэй сайн зүйлийг хэлж өгч туслах.
4. Хүнээс сонсож мэдсэн шинэ зүйлээ нуулгүй хүнд хэлсэнээр хүнээс шинэ зүйлийг сонсох.
5. Та хүнд сурснаа зааж өгвөл хүн танд эргүүлэн өөрийнхөө сурсныг заана .
6. Нэг нэгнийхээ мэдэхгүй байгаа зүйлийг зааж өгч туслах .
7. Ажил хийж байгаа үед нь туслах.
8. Амьдралын янз бүрийн асуудалд өөрийн хир чинээгээрээ туслах.

Анхаарах зүйл

• Бүх насны хүмүүс дасгалыг хийж болно.
• Дасгалын хөдөлгөөнийг хийхдээ удаан хийнэ . Хурдан хийж болохгүй хурдан хийхэд зүрхэнд ачаалал өгнө .
• Зогсож байгаа үедээ нуруугаа ар тийш гэдийлгэж, урагшаа бөгтийлгөж болохгүй .
• Хөлөө хоёр тийш тавихдаа хэмжээнээс нь хэтрүүлж болохгүй. Хөлийнхөө өлмийг гадагш тавьж болохгүй.
• Бөмбөг барих дасгалын үед гараа хүйсэн дээрээ зайтай барина. Хурууны үзүүр өөдөөсөө харсан тэгшхэн байна . Хурууны үзүүрийг дээш нь доош нь хазайлгаж болохгүй.
• Толгойн орой , нуруу нэг шугаманд байна .
• Дасгалын хийх хэмжээнд хөдөлгөөнөө хийнэ. Дасгалын хөдөлгөөнийг өөрчилж болохгүй .
• Судалгаа, шинжилгээ хийгдэж байгаа дасгал учраас хэрэв дасгалын хөдөлгөөнийг өөрчилсөн тохиолдол бүрт багш нарт мэдэгдэж байна.

 

жилийн 4 улиралд хийгдэх эмчилгээ үйлчилгээ

Зуны нэмэлт эмчилгээ үйлчилгээ