Сэргээн засах эмчилгээ
1
 
1.Эмийн электрофорез эмчилгээ

Тогтмол цахилгаан гүйдлээр хүний биед эмийн бодис оруулж эмчлэх аргыг эмийн электрофорез эмчилгээ гэнэ.эмийн бодис нь гальвани гүйдлийн нэгэн адилаар арьсан дахь хөлс, тосны булчирхайн суваг, үсний уутанцраар нэвтрэн арьсан доор 3мм хүртэл гүнд удаан хугацаанд хуримтлал үүсгэн аажмаар цус, тунгалагийн судасруу нэвчин биед түгээгдэнэ.Арьсны мэдрэлийн цэг, төгсгөлийг тогтмол гүйдэл,эмийн бодисын ионууд нөлөөлснөөр ТМТ,нугас,вегетатив мэдрэлийн төвүүдэд дамжуулсан цочрол үүсч биед хариу урвалууд,тухайн эмийн бодисын ионы өвөрмөц үйлчлэл үүсдэг. Электрофорезоор биед орж буй эмийн эмийн бодисын хэмжээ нь эмийн бусад хэрэглээний тунгаас 8-10 дахин бага байх боловч цахилгаан идэвхитэй ионы хэлбэрээр нөлөөлөх учраас эмчилгээний үр дүн илүүтэй.Цахилгаан гүйдэл, эмийн бодисын идэвхитэй ионуудын хавсарсан үйлчлэл нь цус тунгалагын эргэлтийг сайжруулах,үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах,эдийн шим тэжээл, бодисын солилцоог нэмэгдүүлэх,мэдрэл дотоод шүүрэл,дотор эрхтнүүдийн зохицуулах үйл ажиллагааг тэнцвэржүүлж хэвийн болгох,зэрэг эмчилгээний  нөлөө үзүүлнэ.

Хориглох заалт:

Хортой,хоргүй хавдар,цус алдах магадлалтай өвчин,цусны өвчин, амьсгал, зүрх судасны хүндэрсэн хэлбэр,хурц идээт үрэвэл,арьсны бүрэн бүтэн байдал алдагдсан байдал,цахилгаан гүйдэл тохирохгүй тохиолдолд.

2.Дарсонвализаци эмчилгээ:/искра/

110кГц давтамжтай өндөр хүчдэлийн,бага хүчний импульсийн хувьсах гүйдлээр нөлөөлж эмчлэх аргыг дарсонвализаци эмчилгээ гэнэ.

Шилэн электрод бие хооронд үүсэх үсэрсэн оч нь арьсны мэдрэлийн цэг, төгсгөлийг цочроосноор өвдөлтийг голомтоос дамжих афферент импульс давамгайлж, үелэл рефлексийн хариу урвалаар судас тэлж, цусны эргэл,бодисын солилцоо идэвхжинэ. Очит ниргэлэг нь агаарыг ионжуулж электродын орчим азотын исэл,озон үүсгэдэг нь бактерийн эсрэг үйлчлэл үзүүлэхээс гадна арьсанд биологийн идэвхит бодисын ялгаралт нэмэгдэж,уургийн млекулын задралын бүтээгдхүүн цусанд орж дархлалын явц эрчимжинэ.

Эмчлэх заалт:

Захын мэдрэлийн үрэвсэл, мэдрэлийн гаралтай өвдөлт,мэдрэлийн сульданги,мэдрэлийн ёзоорын өвдөлтийн хам шинж бүхий остеохондроз,цэвэршилттэй холбоотой хямрал,венийн судасны өргөсөл,артери судасны ханын үрэвсэл,шим тэжээл дутагдснаас үүссэн удаан эдгэрэх шарх,үс унах,арьсны загатнаат эмгэг,архаг намарс,шамбарам

3.Богино долгионы диатерми эмчилгээ /УВЧ/

Өндөр, хэт өндөр/27-300МГц/ давтамжтай цахилгаан соронзон орныг эмчилгээнд хэрэглэх арга юм.энэ төрлийн цахилгаан соронзон долгион нь бие махбодид нэвтрэх, энерги нь шингэх чадвар сайтай байдаг нь түүний долгионы урт их байдагтай холбоотой юм.цахилгаан орны энергийг шингээхдээ уургууд, гликолипид,гликопротейд, фосфолипидүүд болон эсийн дэд бүтцэд релаксацийн хэлбэлзэл, шилжилт үүсч ионы давших хөдөлгөөн туйлшрал үүснэ.энэ нь тэдгээрийн физик химийн шинжийг өөрчилж биохимийн процессуудыг идэвхижуулдэг дулааны биш механизмийн үндэс болно.цахилгаан орны энерги биологийн эдэд харилцан адилгүй шингэхдээ диэлектрик шинжтэй, усны агууламж багатай эдэд дулааныг илүү үүсгэдэг байна.Үйлчлэлийн хэсэгт удаан хугацааны, тогтвортой гүний дулааныг үүсгэснээр бичил судас 3-10 дахин тэлж цус, тунгалагын эргэлт түргэсч, эдийн тэжээл бодисын солилцоо сайжирч,үрэвслийн голомтоос хаван шимэгдэх явц нэмэгдэнэ. Орчны рH хүчиллэг талруу шилжснээр цагаан эсийн тоо олширч, фагоцитоз идэвхижин үрэвслийн голомтыг тойрсон холбогч эдийн нөхөн төлжих процесс эрчимжиж идээт үрэвслийн голомтыг хязгаарлаж өгдөг.Мэдрэл шингэний зохицуулга ялангуяа вегетатив мэдрэлийн үйл ажиллагаа эрчимжин тэнцвэржиж дархлал сайжирдаг.
 
Эмчилгээний заалт:

Арьс болон дотор эрхтнүүдийн хурц идээт үрэвсэл,шарх ,түлэгдэл,хөлдөлт, захын мэдрэлийн гэмтэл үрэвсэл,захын судасны хананы үрэвсэл,яс, үе, булчин холбоос,зөөлөн эдийн гэмтэл,үрэвсэл, бодисын солилцооны өөрчлөлтөөс үүссэн өвчин,чих хамар хоолойн өвчин.

Хориглох заалт:

Хорт хавдар, цус алдах магадлалтай өвчин, цусны өвчин, нармайн хөндийн идээт буглаа,зүрх судасны дутагдал II-III шат, 3 сараас дээш жирэмсэн, зүрхний ишемийн хүнд хэлбэр, тархины гэмтлийн эрт үе
        

4.Гэрлийн долгионы эмчилгээ

Нил /инфра/ улаан туяа, үзэгдэх гэрлийн эмчилгээ
Нил улаан туяаны 2 мкм-780нм долгионы урттай хэсгийг эмчилгээнд хэрэглэх бөгөөд энэ цацраг нь хүний биед 1-3см гүн нэвтрэх чадвартай. Эдийн температурыг 1-2 хэмээр нэмэгдүүлж, цусны бичил эргэлт сайжирч үрэвслийн голомт дахь хаван шимэгдэлт түргэсч, эдийн бодисын солилцоо, нөхөн төлжилт сайжирснаар шархны эдгэрэл түргэсгэдэг. Үелэл рефлексийн хэсэгт дулааны өдөөх үйлчлэл нь дотор эрхтний гөлгөр булчингийн тонусыг багасган, усны эргэлтийг нэмэгдүүлэн өвдөлтийг намдаан үйл ажиллагааг идэвхийжүүлнэ.

Эмчилгээний заалт:

Дотор эрхтний идээт бус хурцавтар,архаг үрэвсэлт өвчин, захын мэдрэл, яс, холбоос эд, булчингийн гэмтэл үрэвслийн улмаас үүссэн өвчин, хөлдөлт, түлэгдэлт,удаан эдгэрэх шарх,мэдрэл сулданги, нойргүйдэл.

Хориглох заалт:

Хортой, хоргүй хавдар, хурц идээт үрэвсэл, идэвхитэй сүреэ, цус алдах магадлалтай өвчин,артерийн даралт ихдэлтэй өвчин III шат, амьсгал, зүрх судасны дутагдал  III үе, тархины цусан эргэлтийн хурц хямрал, жирэмсэн
          
5. Дулааны эмчилгээ

Дулаан багтаамж, дулаан хадгалах чадвар ихтэй, дулаан дамжуулалт багатай бодисыг ашиглаж эмчилгээ хийнэ.Үүнд: ус, шавар, парафин, хий лав зэрэг орно.Дулааны  цочрол арьсны рецепторуудийг цочроож, түүнээс өгсөн афферент мэдээлэл торлог байгууламжаар дамжин гипоталамус дахь дулаан зохицуулгын төвийг өдөөж мэдрэл, дотоод шүүрэл, бодисын солилцоо, амьсгал зүрх судасны гэх мэт олон нарийн нийлмэл үйл ажиллагааг идэвхижүүлэн өөрчилнө.

Парафин эмчилгээ:

Парафин нь метаны эгнээний, өндөр молекулт нүүрс устөрөгч. Биеийн хэсэгт хүрэлцүүлэн тавих замаар дулаан дамжуулна.

Эмчилгээний заалт:

Яс, булчин, холбогч, үе, зөөлөн эдийн үрэвсэл гэмтлийн дараах урхаг, захын мэдрэлийн өвчин, дотор эрхтний архаг үрэвсэлт өвчин, эмэгтэйчүүдийн архаг үрэвсэлт өвчин, шарх, түлэгдэлт, хөлдөлт

Хориглох заалт:

Хурц үрэвсэлт өвчин, архаг үрэвслийн сэдрэлийн үе, зүрхний ишеми,элэгний хатуурал, хавдар, өндгөвчний уйланхай, бамбайн хордлого,вегетативны хямрал, жирэмсний сүүлийн хагас.

 
 

жилийн 4 улиралд хийгдэх эмчилгээ үйлчилгээ

Зуны нэмэлт эмчилгээ үйлчилгээ