ЭМД, Ахмадын хөнгөлөлт
ЭМД-ын Хөнгөлөлт эдлэх сувилуулагчдын анхааралд
 
Та Мойлтын тохой амралт, сувилалд явахын өмнө дор дурьдсан Бичиг баримтуудыг бүрдүүлж Мангут эмнэлэгийн Ресепшнд өгч, төлбөрөө тушааж Захиалгаа баталгаажуулж хөнгөлөлттэй үнээр амарна.

Бүрдүүлэх бичиг баримт:

- ЭМД-ын бөглөгдсөн дэвтэр /Амарч, сувилуулах сар хүртлээ бүрэн бөглөгдсөн байна/
- Иргэний үнэмлэх
- Хүүхэд бол Төрсний гэрчилгээ
- Сувилалд илгээх бичгийг харьяа Өрхийн эмнэлэг, Дүүргийн эмнэлгээс авч ирэх
 
 
Ахмад настны хөнгөлөлт эдлэх сувилуулагчдын анхааралд

Мойлтын тохой нь Амралт, сувиллын ангилалд багтдаг бөгөөд Ахмад настан жилдээ 1 Рашаан сувилал, 1 Амралт сувилалд хөнгөлөлттэй үнээр амрах эрхтэй байдаг.
 
Манай сувилал нь Амралт сувилал гэсэн ангилалд багтдаг.

Ахмад настан манай амралт, сувилалд хоногийн 30 000 төгрөгөөр 10 хүртэл хоног амрах эрхтэй.
2018 онд Ахмад настанууд хоногийн 10 000 төгрөгөөр бодож 10 хоногийн нийт 100 000 төгрөгийн төлбөрийг "Мангут ХХК" -ийн Хаан банкны 5058324079 дансанд амрах хүний овог нэр, регистрийн дугаарыг бичиж тушаана. Мөнгө тушаасан баримтаа харьяа дүүргийн Халамжийн хэлтэст үзүүлж хөнгөлөлттэй үнээр амрах Ахмадын эрхийн бичгийг авч, дор дурьдсан Бичиг баримтуудыг бүрдүүлж Мангут эмнэлгийн Ресепшнд өгч, Захиалгаа баталгаажуулж Ахмадын хөнгөлөлттэй амарна.
 
 
Ахмадын Хөнгөлөлт эдлэхэд бүрдүүлэх бичиг баримт:

- Тэтгэврийн бөглөгдсөн дэвтэр /Төрсөн он сараар Эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 нас хүрсэн байна/
- ЭМД-ын бөглөгдсөн дэвтэр /Амарч, сувилуулах сар хүртлээ бүрэн бөглөгдсөн буюу Тэтгэвэрт гэсэн тэмдэг даруулсан байна/
- Иргэний үнэмлэх
- Сувилалд илгээх бичгийг харьяа Өрхийн эмнэлэг, Дүүргийн эмнэлгээс авч ирэх
 
 

holboo barih copy