Үйлчлүүлэгчийн эрх үүрэг
“МОЙЛТЫН ТОХОЙ” АМРАЛТ СУВИЛАЛД ҮЙЛЧЛҮҮЛЭХ ЖУРАМ

Энэхүү журам нь “Мойлтын тохой” амралт, сувилал болон сувилуулагчийн хоорондын харилцааг зохицуулна.
Амарч сувилуулж буй үйлчлүүлэгчдийн баримтлах журам:

Нэг.Амрагч, сувилуулагчдын үүрэг:

1. Шаардлагатай бичиг баримтын бүрдлийг бүрдүүлж, төлбөрийг амарч сувилуулахаас өмнө бүрэн барагдуулсан байх.
2. Сувилалын дотоод журам цагийн хуваарийг мөрдлөг болгон хоол, эмчилгээ, дасгал хөдөлгөөн зэрэгт хамрагдах нь амрагч таны тав тухад нийцэх бөгөөд бусдыг хүндэтгэх нь сувилуулагч бүрийн үүрэг юм.
3. Сувилуулагчид нь саамны цагийн хуваарь болон тунг нарийн баримтлах нь эмчилгээний үр дүнд эерэгээр нөлөөлөх ба саамны үйлчилгээнд тустай.
4. Сувилуулагчид өөрсдийн байрлаж буй байр болон эргэн тойрны орчинд сэтгэл тавьж өөриймсөг хандан, явган хүний замаар явж, зүлгэн дээр гишгэхгүй,мод, цэцэг навчийг тасдахгүй, хугалж гэмтээхгүй байх.
5. Бага насны хүүхэдтэйгээ хамт амарч байгаа сувилуулагч та бүхэн хүүхэддээ анхаарч гол руу явах болон ойр орчинд тоглох зэрэгт нь хараа хяналт тавьж аюулгүй байдлыг хангана.
6. 70-аас дээш насны ахмад настан болон 18 хүртэлх насны хүүхдийг амрааж сувилуулах тохиолдолд заавал ар гэрээс нь асран хамгаалагчтай явуулна. 70-аас дээш насны ахмад настан болон 18 хүртэлх насны хүүхдийг зайлшгүй шаардлагаар асран хамгаалагчгүй ганцаар амарч, сувилуулах тохиолдолд уг хүнд гарч болох аливаа эрүүл мэндийн эрсдэл болох гэмтэл, бэртэл, гэнэт бие муудах, нас барах болон бусад аюул эрсдлийг тус байгууллага хариуцахгүй болно.
7. Сувилуулагчид нь өрөө болон сувилалын эд хөрөнгийг хайр гамтай эдлэж цэвэрч нямбай суухаас гадна өрөөнд тавигдсан эд хогшилыг эвдэх, алдах нөхцөлд сувилуулагчидаар хохирлыг нөхөн төлүүлнэ.
8. Сувилуулагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоногоо гүйцээлгүй буцах тохиолдолд төлбөрийг буцаан олгохгүй.
9. Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй үнээр амарсан сувилуулагч хоногоо гүйцээхгүй буцах, амарч сувилуулахгүй болсон тохиолдолд амарсан хоног нь 5 хоногоос бага тохиолдолд өдрийн төлбөр дээр нэмж хоногийн 12 000 төгрөгийг суутгана. Амарсан хоног нь 5 хоногоос дээш тохиолдролд үлдэгдэл төлбөрийн 10%-ийг суутгаж буцаан олгоно.
10. Сувилуулагч нь сувиллын зохион байгуулагчид урьдчилан мэдэгдэлгүйгээр сувиллаас түр болон тодорхой хугацаагаар явсан тохиолдолд сувилалын үйлчилгээг нөхөн олгохгүй.
11. Сувилуулагч нь сувилалын дотоод журмыг зөрчсөн, сувилалын ажилчидтай ёс бус харьцсан тохиолдолд сувилуулагчийн амрах хугацаанаас үл хамааран сувилалд амрах хугацааг дуусгавар болгоно.
12. Сувилалын дотоод журмыг зөрчиж Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай Монгол Улсын хуулиудын 10-р зүйлийн 1-ийн 4, 19-р зүйлийн 1-ийн 5 дахь заалтыг зөрчвөл хуулийн хариуцлагын дагуу 35,000 – 50,000 төгрөг хүртэл торгох арга хэмжээ авна.
13. Өөрийн анхаарал болгоомжгүйгээс үүдэн гарах эрсдэл болох ахуйн осол гэмтэл, эд зүйлс алдах зэргийг байгууллага хариуцахгүй болно.
 
Хоёр. Амрагч, сувилуулагчдын эрх:

1. Амралт, сувилалын эмчилгээ, үйлчилгээ, үнэ төлбөртэй холбоотой мэдээлэл авах.
2. Өөрийн төлсөн төлбөрийн дагуу эмчилгээ, үйлчилгээг заасан хугацаанд, чанартай, хүртээмжтэй байдлаар авах.
3. Эмчлэгч эмч, сувилагчаас өөрийн өвчний талаарх мэдээлэл, зөвлөгөөг авах.
4. Амарч, сувилуулах хугацаанд эмчилгээ, үйлчилгээтэй холбоотой асуудлаар байгууллагын захиргаанд хандах.
5. Тухайн өдөр хийгдэх ёстой эмчилгээ, үйлчилгээ эмч, сувилагчийн буруугаас хойшилсон тохиолдолд нөхөж хийлгэх.
Гурав. Амрагч, сувилуулагчдын хориглох зүйлс:
1. Ахмад настны амрах эрхийн бичгээр орондоо өөр хүн амраах.
2. Хуурамч бичиг баримт бүрдүүлэх буюу хүний бичиг баримт ашиглах. /эрүүл мэндийн даатгалын дэвтэр, иргэний үнэмлэх, тэтгэврийн дэвтэр, хүүхдийн төрсний гэрчилгээ/
3. Өрөөндөө хашгирах, дуулах, шуугих, тамхи татах, архи уух зэрэг бусдын тайван байдлыг алдагдуулах болон элдэв хог гадуур ил хаяхыг хориглоно.
4. Насанд хүрэгсэд болон бага насны хүүхдүүд сувилалын хашаа болон эргэн тойронд ил задгай бие засах, хоолны болон ундны шавхрууг цацаж хаяхыг хатуу хориглоно.
5. Сувилуулагч дээр оройн 22 цагаас хойш эргэлт ирэх, мөн зөвшөөрөлгүй байрлах, сувилуулагчдын амгалан тайван байдлыг алдагдуулахыг хориглоно.
 
Соёлтой үйлчлүүлсэн та бүхэнд баярлалаа.
 
 

holboo barih copy