Үйлчлүүлэх журам
Та манайд амарч сувилуулсанаар дараах үйлчилгээг авах болно. Үүнд:
• Уламжлалт эмчилгээ: Бүх төрлийг бариа засал, бумба, зүү, төөнүүр
• Физик эмчилгээ: Төрөл бүрийн шарлага, электрофорез, парафин эмчилгээ, булчин суллах цахилгаан аппаратууд
• Гүүний саам (VI/20-VIII/25) /элэг ходоодны архаг үрэвсэл.бөөрний архаг үрэвсэл, мэдрэлий ядаргаа, хими ба туяа, эмчилгээний дараа, харшлын өвчнүүд, арьсны өвчин нейродермит, уушиг амьсгалын замын өвчин, дархлаа суларсан үед, үе мөчний архаг үрэвсэл бүх төрлийн хордлого, ясны сийрэгжилт /
• Элсэн шарлага /бөөрний архаг үрэвсэл, нуруу үе мөчний өвчин, рахит, сульдаа, ясны сийрэгжилт/ (VI/20-VIII/25)
• Хүчилтөрөгчийн коктейль
Сувилуулагч таны анхааралд
Сувилуулагч та сувилалд явахдаа дараах бичиг баримтыг биедээ авч явна уу. Үүнд:
1. Сувилалын Эрхийн бичиг/сувиллын багц, өрөө, хоол эмчилгээний .../
2. Сувилалд илгээх бичигийг өрхийн эмчээр бөглүүлсэн байх/маягтыг Мангут эмнэлгээс авах/
3. Иргэний үнэмлэх/16 нас хүртэлх хүүхэд бол Төрсний гэрчилгээ/
4. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /амарч сувилуулах сар хүртэл бүрэн бөглөгдөж тамга, гарын үсгээр баталгаажсан байх/
5. Тэтгэврийн дэвтэр /ахмадын хөнгөлөлт эдлэх эрэгтэй хүн 60 нас, эмэгтэй хүн 55 нас хүрсэн байх/
Өглөөний хоол 08:30 цагт 02 коктейль 11:00 цагт Өдрийн хоол 12:30 цагт Цай, боорцог 16:00 Оройн хоол 18:30 цагт
6. Шаардлагатай шинжилгээг бүрдүүлж ирэх: ЭХО, Зүрхний бичлэг /хуучин хийлгэж байсан шинжилгээ 1 сарын дотор хүчинтэй/
Сувилуулагч та сувилалд явахдаа дараах хувийн хэрэглэлээ авч явна уу. Үүнд:
1. Ор дэрний цагаан хэрэглэл /энгийн өрөөний үйлчлүүлэгчид/ Жич: хэрэв та авчраагүй бол угаалгын төлбөр болох 7000 төг төлөөд ариутгасан цагаан хэрэглэл хэрэглэж болно.
2. Дулаан хувцас, гутал
3. Борооны цув, шүхэр (зуны улиралд)
4. Саамны аяга (200мл) (06/20 - 08/25)
5. Банны болон гар нүүрний алчуур
6. Бариа хийлгэх тос /Babini oil эсвэл өөрт харшил өгдөггүй тос, сүүлний тос/
7. Хувийн ариун цэврийн хэрэгслүүд /оо, сойз, саван, нолийн цаас г.м/
8. Хүчилтөрөгчийн коктейль уух том аяга
Эмчилгээний гамыг хэрхэн барих вэ?
Уламжлалт, гүүний саам эмчилгээний гамыг 1 сар сахих хэрэгтэй. Үүнд:
• Хүйтэн усанд орохгүй байх /зүүний нүхэнд ус хүргэхгүй байх/
• Хүйтэн салхи авахгүй, даарч хөрөхгүй байх
• Архи дарс, тамхи хэрэглэхгүй байх
• Хүнд хүчир ажил хийхгүй байх
• Хоол ундны дэглэм барих /чанар сайтай хоол унд идэх, халуун ногоо хориглох/
• Хэт их даарах эсвэл хэт их халууцахаас сэргийлэх
• Сайн унтаж амарч байх
 
АМАРЧ СУВИЛУУЛЖ БУЙ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН БАРИМТЛАХ ДОТООД ЖУРАМ

1. Сувилуулагч та сувилалд амрахаар ирэхдээ дараах бичиг баримтыг авч ирнэ үү.
А. Сувилалын Эрхийн бичиг
Б. Сувилалд илгээх бичгийг өрх, дүүргийн эмчээр бөглүүлсэн байх (маягтыг Мангут эмнэлгээс авах эсвэл www.suvilal.mn сайтаас илгээх хуудас татаж авах боломжтой)
B. Иргэний цахим үнэмлэх (16 нас хүртэлх хүүхэд бол төрсний гэрчилгээ)
Г. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /амарч сувилуулах сар хүртэл бүрэн бөглөгдөж тамга, гарын үсгээр баталгаажсан байх/
Д. Шаардлагатай шинжилгээг бүрдүүлж ирэх: Цусны дэлгэрэнгүй шинжилгээ, Биохими, Шээсний ерөнхий шинжилгээ, ЭХО /хуучин хийлгэж байсан шинжилгээ 1 сарын дотор хүчинтэй/
Е. Амбулаторын карт
2. Хэрэв дээрх бичиг баримтын аль нэг нь дутуу бол Эрүүл мэндийн даатгалын болон Ахмадын хөнгөлөлттэй үнээр сувилуулах боломжгүй болохыг анхаарна уу.
3. Ахмадын хөнгөлөлт эдлэх сувилуулагчид дүүргийнхээ Халамж, үйлчилгээний хэлтэсээс Ахмадын Эрхийн бичигийг авч “Мангут” эмнэлгийн ресепшинд өгч, бүртгэл, захиалгаа хийлгэнэ.
4. Сувилалд очиж амрах дараалал:

Хүлээн Авах Бүртгэлийн хэсэг - Холбогдох бичиг баримтаа өгч, бүртгэлээ хийлгэж,өрөөний түлхүүр авна.

Хүлээн авахын Эмч - Илгээх бичгийг Хүлээн авахын эмчид өгч, эмчид үзүүлж Сувилуулагчийн түүхийг нээлгэж, эмчилгээний талаарх заавар, зөвлөмж авна.

Хөтөч - Өрөөндөө хүргүүлж, цаашид хэрхэн үйлчлүүлэх заавар авна.

5. Сувилалын дотоод журам цагийн хуваарийг мөрдлөг болгон хоол, эмчилгээ, дасгал хөдөлгөөн зэрэгт хамрагдах нь амрагч таны тав тухад нийцэх бөгөөд бусдыг хүндэтгэх нь сувилуулагч бүрийн үүрэг юм.
6. Сувилуулагчид нь элсэн шарлага, саамны цагийн хуваарь болон зааврыг нарийн баримтлах нь эмчилгээний үр дүнд эерэгээр нөлөөлөх тустай.
7. Сувилуулагч та өөрийн дураар эмчилгээ сонгон, эмчийн зааврыг зөрчих буюу дур мэдэн эм тариа хэрэглэх, элсэн шарлаганд орох, саамны тунг хэтрүүлэх зэрэгээр биеийн байдлаа хүндрүүлвэл хариуцлагыг эмч буюу сувилалын захиргаа хариуцахгүй тул эмчийн заалтгүй эмчилгээг дур мэдэн хийхийг хориглоно.
8. Сувилуулагчид явган хүний замаар явж, зүлгэн дээр гишгэхгүй, дугуй унахгүй, мод, цэцэг навчийг тасдахгүй, хугалж гэмтээхгүй, бага насны хүүхдийг ил задгай бие засуулахгүй байх, нохой муур авч ирэхгүй байх.
9. Бага насны хүүхэдтэйгээ хамт амарч байгаа сувилуулагч та бүхэн хүүхдээ анхаарч гол руу явах болон ойр орчинд тоглох зэрэгт нь хараа хяналт тавьж аюулгүй байдлыг хангана уу.
10. Сувилуулагч өрөөндөө байхгүй үед хүн нэмэгдэж орох, засвар үйлчилгээ хийх тохиолдлуудад хүлээн авах ресепшин, жижүүр, үйлчлэгч нар холбогдох засварчны хамт өрөөнд орох эрхтэй.
11. Сувилуулагчид өөрсдийн байрлаж буй байр болон эргэн тойрны орчинд сэтгэл тавьж өөриймсөг хандан, сувиллын байр, өрөө тасалгаа, эд хөрөнгө, хэрэгсэл, тоног төхөөрөмжийг зориулалтын дагуу зөв зохистой ашиглах шаардлагатай бөгөөд бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан, эвдсэн, алдсан тохиолдолд хохирлыг барагдуулна гэдгийг анхаарна уу.
12. Амрагч сувилуулагч өрөө байр солих, хоног сунгуулах, буцаалт хийх тохиолдолд “Эрхийн бичгийн ашиглалтын журмыг” мөрдлөгө болгоно. Сувилуулагч та эмчилгээний заалтын дагуух зөвлөгөөг биелүүлж, бие эвгүйрэх, зовиур өгсөн тохиолдолд эмчид мэдэгдэн тусламж авах ба шөнийн цагаар хүлээн авахын эмчид мэдэгдэнэ.
13. 70-аас дээш насны ахмад настан эсвэл биеийн хөдөлгөөн хязгаарлагдсан, бие даан амарч сувилуулах чадваргүй болон 18 хүртэлх насны хүүхдийг амрааж сувилуулах тохиолдолд заавал ар гэрээс нь асран хамгаалагчтай явуулна. Асран хамгаалагчгүй амрааж байгаа тохиолдолд тухайн үйлчлүүлэгчийн болгоомжгүй байдлаас үүдэн гарах аливаа гэмтэл, осол, эрүүл мэндэд учрах хохирлыг тухайн сувилал хариуцахгүй болно.
14. Сувилуулагч нь сувиллын зохион байгуулагчид урьдчилан мэдэгдэлгүйгээр сувиллаас түр болон тодорхой хугацаагаар явсан эсвэл эмчилгээ, үйлчилгээнээс хоцорсон тохиолдолд сувилалын үйлчилгээг нөхөн олгохгүй.
15. Сувилуулагч нь сувилалын дотоод журмыг зөрчсөн, архидан согтуурсан, сувилуулагчдын амгалан тайван байдлыг алдагдуулах, хориотой хүнсний зүйлс /хорхог, боодог/ гаднаас авч хэрэглэх, өрөөндөө хоол хийх, хог хаяг, бие засах, байгаль орчин бохирдуулах, сувилалын ажилчидтай ёс бус харьцсан тохиолдолд сувилуулагчийн амрах хугацаанаас үл хамааран сувилалд амрах хугацааг дуусгавар болгоно.
16. Сувилуулагч амарч сувилуулах хугацаандаа өөрийн хувийн эд зүйлс болон тээврийн хэрэгсэлийн бүрэн бүтэн байдлыг бүрэн хариуцах ба хохирол учирсан тохиолдолд байгууллага хариуцлага хүлээхгүй.

holboo barih copy