Эрхийн бичиг ашиглалтын журам

ЭРХИИН БИЧИГ АШИГЛАЛТЫН ЖУРАМ

• Сувилал нь сувиллын үйлчилгээнээс гадна, хоол үйлдвэрлэл, байрлуулах үйлчилгээг нэгэн зэрэг явуулдаг бөгөөд эдгээр нь нэгдсэн захиалгын системийн дагуу явагддаг учраас сувилуулагч Эрхийн бичгээ буцаасан тохиолдолд өрөө байр, эмчилгээний цаг хоосон өнгөрч бидний ажилд хохирол гардаг болохыг анхаарна уу.

ӨРӨӨ ШИЛЖҮҮЛЭХ, СУНГАЛТ ХИЙХ ЖУРАМ

• Сувилуулагч та сувилуулах эмчилгээний хоногоо сунгуулах, өөр өрөөнд шилжиж орох хүсэлтэй тохиолдолд сувиллын хүлээн авах ресепшины хэсэгт 1 хоногийн өмнө мэдэгдэж сул өрөө байгаа эсэхийг шүүлгэж шалгуулна.

• Сувиллын хүлээн авах ресепшины ажилтанууд Төв оффистой 95955708 утсаар холбогдож, тухайн сунгалт хийлгэх өдөр захиалга байгаа эсэхийг заавал лавласны үндсэн дээр сул ор байгаа тохиолдолд сунгалт, өрөөний шилжилтийг хийнэ.

• Сунгалт хийх сувилуулагч сул ор байгаа тохиолдолд Төв оффист дансаар, бэлнээр сунгалт хийх хоногийн төлбөрийг хийсний үндсэн дээр сунгалт баталгаажина.

Төв оффис төлбөрийг шалгаж  төлбөрийг, сунгалт эсвэл өрөө шилжүүлсэн мэдээллийн хамт Medical программ-д шивнэ Сувиллын ресепшинд мэдэгдэж сунгалт/ өрөө шилжилтийн мэдээллийг сувиллын программд цахимаар заавал оруулж баталгаажуулна.

• Сувилалын Ресепшн сунгалт хийгдсэн эсвэл өрөөний шилжилтийн зөрүүг төлсөн төлбөрийн баримтыг Medical программ-наас 3% хэвлэж, 1% сувилуулагчид өгч, 1% хувийг Сувилуулагчийн түүхийн урд хавсаргаж, 1% сувилалын тайланд хавсаргаж, сунгалт /шилжилт хийгдсэн талаарх мэдээллийг Хүлээн авахын эмч болон Уламжлалтын эмч, Сэргээн засахын эмчид, Хөдөлгөөн заслын эмчид Өглөөний шуурхай дээр мэдэгдэнэ.

БУЦААЛТ ХИЙХ ЖУРАМ

Эрхийн бичгээ авсаны дараа сувилалд явахаас өмнө захиалга цуцлах тохиолдолд:

• Сувилалд ирж байрлах өдрөөс 2 буюу түүнээс дээш хоногийн өмнө мэдэгдвэл төлсөн төлбөрийг суутгалгүй буцаана.

• Сувилалд ирж байрлах өдрөөс 1 хоногийн өмнө мэдэгдвэл төлсөн төлбөрийн үнийн дүнгийн 5%-г суутгана.

Сувилалд очсоны дараа хугацаанаас эрт буцсан, хоног хаясан тохиолдолд:

• Сувилуулах нийт хоногийн 70%-аас дээш хугацаанд амарсан тохиолдолд үлдсэн хоногийн төлбөрийг буцаан олгохгүй.

• Сувилуулах нийт хоногийн 50-70% хүртэлх хугацаанд амарсан тохиолдолд үлдсэн хоногийн төлбөрийн 20%-ийг суутгана.

• Сувилалд ирж байрлах өдрөө ирэхгүйгээр буцаалт хийх болон сувилалд ирсэн өдрөө хоол, эмчилгээ, үйлчилгээнд орохгүйгээр буцах тохиолдолд үлдсэн хоногийн олгох мөнгөн дүнгийн 10% суутгана.

• Сувилалд ирсэн өдрөө 1 өдөрт хийгдэх эмчилгээ, үйлчилгээ (хоол)-ний 50% хүртэлх эмчилгээ, үйлчилгээнд хамрагдаад буцах тохиолдолд хамрагдсан үйлчилгээг нэг бүрийн үнээр тооцож суутгаад, харин 1 өдөрт хийгдэх эмчилгээ, үйлчилгээ (хоол)-ний 50%-иас дээш эмчилгээ, үйлчилгээнд хамрагдсан тохиолдолд 1 өдөр бүтэн амарснаар тооцож 1 өдрийн төлбөрийг ЭМД-ын болон Ахмадын хөнгөлөлтгүй үнээр тооцож, үлдсэн төлбөрийн 10% суутгана.

• Эрүүл мэндийн даатгалын болон Ахмадын хөнгөлөлттэй үнээр амарч буй сувилуулагч, ахмад настан 5-аас доош хоног амраад буцаалт хийх тохиолдолд амарсан хоногийн төлбөрийг ЭМД-ын болон Ахмадын хөнгөлөлтгүй үнээр тооцож, Ахмадын эрхийн бичгийг буцааж, үлдсэн төлбөрийн 10%-г буцаалтын журмын дагуу суутгана.

• Сувилалын ресепшин буцаалт хийлгэсэн сувилуулагчийн мэдээллийг тогооч, эмч, сувилагч, үйлчлэгч нарт тэр даруй мэдэгдэж, хоолны мэдээ эмчилгээнээс хасаж, буцаалт хийлгэсэн сувилуулагчийн мэдээллийг Medical програмнаас буцаалт хийлгэж хасна

• Сувиллаас буцах тохиолдолд хүсэлт бичин, сувилалын зохион байгуулагчаас Буцаалтын бичиг заавал хийлгэж Төв оффисын Ресепшинд хандан буцаалтыг авна.

• Сувилуулагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоногоо гүйцээлгүй буцах тохиолдолд төлбөрийг буцаан олгохгүй. 

holboo barih copy