Захиалга баталгаажуулах
c copy
 
Захиалга баталгаажуулах

Сувилуулагчийн журмаар амрахад:

Сувилалд явах хүмүүс захиалга өгөхийн тулд БГД 4-р хорооллын Модны 2-ын голын туслах зам БГД-ийн ЭМН-ийн чанх урд байрлах Мангут эмнэлэгт ирж дараах бичиг баримтыг төлбөрийн хамт өгч Сувиллын Эрхийн Бичгийг авч захиалга баталгаажуулна:
 
 
burduuleh materialБүртгүүлээгүй, Эрхийн бичиг аваагүй хүмүүсийг сувилал хүлээж авахгүй болохыг анхаарна уу.  
 

СУВИЛАЛД ХҮЛЭЭН АВАХ БОЛОМЖГҮЙ ЗААЛТ

Хэрвээ сувилуулагчийн өвчин сувилалд эмчлүүлэхэд харшлах буюу эсрэг заалттай тохиолдолд эмч зөвлөлдсөний үндсэн дээр тухайн сувилуулагчийг буцаах эрхтэй. Үүнд:

• Эрүүл мэндийн сайдын 380, 247-р тушаалд заагдсан эсрэг заалт бүхий өвчтэй үйлчлүүлэгчид

• Халдварт өвчтэй, сэтгэцийн өвчтэй, эмийн эмчилгээ шаардлагатай

• Асран хамгаалагчгүй 70-аас дээш насны ахмад болон 18 хүртэлх насны хүүхэд

• Биеийн хөдөлгөөн хязгаарлагдсан байнгын хараа хяналт асаргаа сувилгаа шаардлагатай, сувилалд бие дааж амрах чадваргүй боловч асран хамгаалагч, сахиургүй хүнийг хүлээн авах боломжгүй.

АНХААРУУЛГА

1. Сувилалд эмийн сан байхгүй болно. Иймд та бүхэн өөрийн тогтмол уудаг эм болон ойр зуурын эмийг бүрдүүлж сувилалд ирэхдээ авчирна уу.

2. Сувилалд эмийн эмчилгээ хийгддэггүй учир та бүхэн сувилалд ирэхдээ тариа авч ирэхгүй байхыг анхааруулж байна.

3. Сувилал нь ЭМС-ын 2012 оны 247 тоот тушаал, НДҮЗ-н 19-р тогтоолын хавсралт дагуух өвчин эмгэгтэй үйлчлүүлэгчдийг хүлээж авах болно.

4. Сувилуулагчид 11:00 цагаас өмнө сувилалд очсон байх шаардлагатай ба 20:00 цагаас хойш амрагч сувилуулагчийг хүлээж авахгүй.

5. 70-аас дээш насны ахмад настан эсвэл биеийн хөдөлгөөн хязгаарлагдсан, бие даан амарч сувилуулах чадваргүй болон 18 хүртэлх насны хүүхдийг амрааж сувилуулах тохиолдолд заавал ар гэрээс нь асран хамгаалагчтай явуулна. Асран хамгаалагчгүй амрааж байгаа тохиолдолд тухайн үйлчлүүлэгчийн болгоомжгүй байдлаас үүдэн гарах аливаа гэмтэл, осол, эрүүл мэндэд учирах хохирлыг тухайн сувилал хариуцахгүй болно.

Сувилуулагч амарч сувилуулах хугацаандаа өөрийн хувийн эд зүйлс болон тээврийн хэрэгсэлийн бүрэн бүтэн байдлыг бүрэн хариуцах ба хохирол учирсан тохиолдолд байгууллага хариуцлага хүлээхгүй.

holboo barih copy